Хууль зүйн байнгын хорооны дарга БНИУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан М.П.Ситомпултай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ноён Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа энэ цаг үед уулзаж, санал, туршлага солилцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.